Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газар

Баруун бүсийнхэн тогтвортой хөгжлийн төлөө хуран чууллаа
Ховд, Увс, Говь-Алтай, Завхан зэрэг баруун бүсийн дөрвөн аймгийн иргэд “Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа” сэдвийн дор 2008 оны 9-р сарын 19-21-ний өдрүүдэд Ховд аймгийн Чандмань суманд чууллаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зохион байгуулсан энэ өдөрлөгт дээрх аймгуудын байгаль хамгаалах нөхөрлөлүүд, иргэдийн төлөөлөл болон байгаль хамгаалагчид, эрдэмтэд гээд нийтдээ 270 гаруй хүн оролцсон юм. Тэд бэлчээрийн талхдалт, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан тулгарч буй асуудлыг хамтдаа хэлэлцэн, бэрхшээлийг даван туулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдсөн юм. Мөн биологийн олон янз байдал болон дэлхийд ховордоод буй аргаль, ирвэс, бөхөнгийн экологийн ач холбогдол, эдгээр амьтныг ховордоход нөлөөлж буй шалтгааны талаар хэлэлцсэнээс гадна Чандмань сумын хүүхдүүдэд байгаль орчин, ан амьтнаа хайрлаж хамгаалах тухай лекц-уулзалтыг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр байгаль орчны хуулиудыг сурталчилсан “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэргүүн байранд Чандмань сумын Сүлжээ багийнхан шалгарсан юм.
Ийнхүү баруун бүсийн аймгуудын малчид, иргэд болон зарим орон нутгийн удирдлагууд гурван өдрийн турш чуулж, байгаль орчин, зэрлэг амьтад, бэлчээрийн талаарх өмнөө тулгарч буй асуудал, түүнээс гарах арга замыг хамтдаа хайлаа. Өдөрлөгөөс гаргасан нэгдсэн дүгнэлт, цаашид хийх шаардлагатай ажлуудаа төр засаг, олон нийтийн сонорт уламжилахаар төлөвлөж байна.

Ирвэсэнд бариулсан малын төлбөрт 330 мянган төгрөг олгосон уу?
Увс аймгийн нэгэн суманд өнгөрсөн жилээс эхлэн “Хонь олгох туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус нутагт үе дамжин нутаглаж ирсэн хэд, хэдэн айлыг энэ хөтөлбөрт хамруулдаг. Энэ нь малаа ирвэсэнд бариулсан айлд алдсан нэг толгой мал тус бүрийн оронд нэг хонь олгож малчдын гомдлыг бага ч гэсэн дундлах зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөр билээ. Түүнээс бус таны малын бэлчээр зэрлэг амьтны амьдрах орчинтой давхцлаа баяр хүргэе, эсвэл уучлаарай, “манай” ирвэс таны малыг барьчихлаа, төлбөрт нь үүнийг ав гэсэн утга энд огт байхгүй. Харин хэзээнээс нааш онгон дагшин байгальтайгаа зохицон оршсоор ирсэн алслагдмал нутагт суугаа ард иргэдийн амьдралын нөхцөл байдлыг ойлгож, ховор амьтадтайгаа зүй бус сэтгэлээр харьцахаас нь сэргийлэх зорилготой.
Хэрэгжиж эхэлснээсээ хойш энэ хөтөлбөр малчдын талархлыг хүлээж байгаа ч, зарим иргэд заль хэрэглэж, хонь авах гэсэн хандлага ч ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, хөтөлбөрт хамруулаагүй зарим айл хээрийн чононд бариулсан малаа “Ирвэсэнд бариулчихлаа” хэмээн хөтөлбөрийнхөнд хандах тохиолдол ирвэсэнд бариулсан малын акт тогтоох хурал дээр гарсан байна. Гэвч тухайн мал ирвэсэнд бариулсан уу, эсвэл өөр амьтны халдлагад өртсөн үү гэдгийг тогтоодог туршлагатай, хашир хүмүүсийн бүрэлдэхүүнтэй магадлах зөвлөлийнхөн бий. Тэднээс ирүүлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн тавдугаар сарын 14-нд хоёр малчны нийт зургаан толгой мал ирвэсэнд идүүлснийг тогтоон, тэдэнд 330 мянган төгрөгийг хохирол дундлах хонины төлбөр болгон олгоод байна. Зөвхөн энэ хөтөлбөрийнхөн ч биш, нутгийн иргэд дунд зэрлэг амьтдыг хамгаалах гэсэн сэтгэлтэй хүн цөөнгүй байгаа аж. Тэд ан амьтдад давс, хужир тавьж өгье гэсэн санаачилга дэвшүүлжээ.
Монгол бөхөнгийн тухай баримтат киноны ажил эхэллээ

Дэлхийд цор ганц Монгол оронд үлдсэн монгол бөхөн хэмээх тууртны биологийн онцлог, учирч буй аюул занал, хамгааллын ач тусыг харуулсан бүрэн хэмжээний баримтат кино бүтээхээр эхний зураг авалтыг 2008 оны 5-р сарын сүүл, 6-р сарын эхэн үеэр хийгээд ирлээ.
Баримтат киног Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын Шинжлэх Ухаан Танин Мэдэхүй, Байгаль Орчны Кино Нийгэмлэгтэй хамтран бүтээж байна.
Эхний зураг авалт нь бөхөнгийн төллөлтийн үеийн онцлогийг харуулжээ.
Ийнхүү Монгол бөхөнгийн талаарх дүрс бичлэг, гэрэл зураг сэлтийн сан хөмрөг шинээр бүрэлдэн бий болох таатай боломж бүрдэж байна.
Тун ч үргэмтгий энэ амьтныг дэргэдээс зураглана гэдэг хэн хүний хийгээд байх ажил биш ажээ. Зураг авалтын багийнхан бөхөнг үргээж цочоолгүй, байгаль дээр оршин байдаг тайван байдлаар нь зураглахын тулд зуны аагим халуунд багагүй тэвчээр заасан ажлыг тун амжилттай гүйцэтгээд иржээ.
"Бөхөнгийн амьдрал" баримтат кино ирэх жилийн дунд үе гэхэд үзэгчдэд хүрэх юм. Монгол бөхөн судлал, сурталчилгаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа багийнхандаа амжилт хүсье!

2008.06.20.Сутай хайрханыг тайх төрийн ёслолд Дэлхийн байгаль хамгаалах сан анхаарал хандууллаа
Энэ сарын 17-18-ны өдөр болсон төрийн энэхүү тахилгад ойролцоогоор 600 орчим машин хөлөглөсөн 4000 гаруй хүн оролцлоо.
Сутай хайрхан нь Монгол Алтай нурууны цаст өндөр оргилуудын нэг билээ. Ховд, Говь-Алтай аймгуудын хил дээр орших энэ хайрхныг нутгийн олон он удаан жил шүтэн дээдэлсээр ирсэн.Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ тайлга ёслолд оролцогсодыг байгаль орчинд аливаа хор хохирол учруулахгүй байхыг уриалан, хамтран ажиллаа. Байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандах үзлийг төлөвшүүлэхэд нэмэр болох үүднээс бид Сутай сан-ыг төвд, монгол хэл дээр хэвлэн нутгийн олонд тараасан юм. Хүн байгаа газар хог дагадгийн үлгэрээр хол ойрын гийчдийн тарьсан хог хараа хяналтгүй орхигдох вий гэсэндээ бид энэ тал дээр түлхүү анхаарсан юм. Бусад тахилгуудын гашуун туршлагыг давтуулахгүйн тулд аль болох бүх хүмүүст хог хаягдлаа бидний бэлтгэсэн саванд хадгалахыг санал болсныг хүмүүс тун уриалагхан хүлээн авч байсан нь сайшаалтай. Ингээд төрийн тахилга өндөрлөсны дараа тэндэх хог хаягдал ачааны машины гурван тэвш дүүрсэн байлаа.
Л.Алтанцэцэг (Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ажилтан)
2008.06.10. Байгаль хамгаалагчдын холбооны дамжуулах станцыг санаатайгаар эвдсэн этгээдүүд илэрчээ
Ховд аймгийн цагдаагийн хэлтэс, Ирвэс-3 шуурхай баг хамтран Зэрэг сумын Бургасан багийн малчин А, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоожээ.
Тэдний энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-ээр шийдвэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гэмт этгээдүүд уг төхөөрөмжийн үнэ өртөг болох 1 сая 100 мянган төгрөгийг нөхөн төлөөд зогсохгүй 1 жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Ингэснээрээ тэд бусдыг хохироох гэсэн биш өөрсдийгөө яланд унагалаа.Л.Алтанцэцэг (Алтай Соёны бүсийн салбар)
2008.05.24.Судалгааны баг эргэж ирлээ

Цагаан зээрийн олноор шилжин хил дамнан нүүдэллэх болсон шалтгааныг судлахаар Сүхбаатар аймгийг зорьсон багийнхан байдал ямар байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Хилийн чинад дахь усны ç¿ã тэмүүлсэн цагаан зээр хэдэн зуугаараа бөөгнөрөн, хил болон төмөр замын торыг дайран гарах гэж оролдоод зарим нь орооцолдон шархдсан байжээ. Ялангуяа Оросын талын олон давхар торонд ус ундгүй, гарах гарцгүй хашигдсан байдалтай байсан гэнэ.Мөн айлын гадуур ус эрсэн зээр нохойд хөөгдөж баригдсан сэг зэм ч таарчээ. Усгүйн дээр эрүү хөдөлгөх өвсгүйгээс эцэж сульдсан зээрүүд үргэн зайлах ч чадваргүй болсон байжээ. Оросын тал хилийн тороо нээж нүүдэллэх хөдөлгөөний саадыг түр ч атугай арилгасан мэдээ ирсэн. Харин тун удалгүй манай орны зүүн аймгуудад байгалийн гамшигт үзэгдэл тохиолдон олон хүний алтан амь авч одсоныг бид мэдэж байгаа. Зарим хүмүүс цагаан зээр үүнийг зөгнөсөн ч гэх нь бий.
Дэлгэрэнгүй мэдээллийг chimeddorj@wwf.mn õàÿãààð õàíäàí àâ÷ áîëíî.

Зэрлэг тууртны хувь тавилан хаашаа эргэх нь вэ?
2008 оны 5-р сарын 14-ний өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ОХУ дахь салбараас сүүлийн долоо хоногт Дорнод аймгийн Дашбалбар сумын Эрээнцавын нутагт цагаан зээрийн сүрэг их хэмжээгээр бөөгнөрч Монгол-Оросын хилд тулж хилийн торонд олноороо орооцолдон байгаа тухай эмгэнэлтэй мэдээг бидэнд ирүүллээ.
Энэхүү мэдээллийн дагуу бид Хил хамгаалах ерөнхий газартай хамтран, холбогдох суман ангиудаас тодруулахад үнэхээр энэ орчимд цагаан зээрийн сүрэг урьд өмнөх жилүүдээс илүү олноор бөөгнөрч байгаа гэж мэдээллэв. Энэ газарт цагаан зээрийн сүргийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөнд хилийн тор саад учруулж байгаа эсэх, олноор бөөгнөрөх болсон учир шалтгааныг урьдчилан тогтоох зорилгооор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны баг 5-р сарын 15-ны 17 цаг орчимд хөдөллөө. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.
Монголын төдийгүй дэлхийн цагаан зээрийн популяцийн үндсэн цөм нь Монгол орны зүүн, зүүн өмнө хэсэгт, сүүлийн арван жилд салсан тусгаар популяцууд нь өмнө болон баруун аймгуудын зарим нутагт байна. Дэлхийд онгон байдлаараа үлдсэн тал хээрийн зэрлэг тууртны хамгийн сүүлчийн цөм сүрэг Монгол орны дорнод тал хээрт байна гэж судлаачид цохон тэмдэглэдэг.
XX зууны эхэн үе хүртэл цагаан зээрийн дэлхэц нутаг Монголын бүх хээр тал, ойт хээрийн ихэнх хэсэг, Оросын Чуйн тал, Дагуурын тал хээр болон Хятадын зүүн хойд нутгийг хамарч, бараг 1 сая орчим ам км өргөн уудам нутагт тархаж нүүдэллэдэг байжээ. Өнөөдөр цагаан зээрийн тархац нутаг нь улам бүр багасч, хамгийн элбэг газраа цөөрч зөвхөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн тодорхой хэсэг газарт нутагшиж, Монголын бусад нутагт хэсэг хэсэгхэн газар цөөн тоотой тасархай сүрэг үлдээд байгаа юм.
Ё.Онон onon@wwf.mn
2008.04.21 Байгаль орчны сэдэв дор хуулийн болоод төрийн бус байгууллагууд нэгдэж байна

Монгол орны амьтан, ургамлын хууль бус худалдаалалтыг таслан зогсооход хууль хяналтын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хөдөлгөөнт сургалтыг 4-р сарын 13-21-нд зохион байгууллаа
Энэхүү хөдөлгөөнт сургалтад Увс аймаг дахь Боршоо, Баян-Өлгий аймаг дахь олон улсын Цагаан нуур, Ховд аймаг дахь Ярант, Говь- Алтай аймаг дахь Бургастай зэрэг хилийн боомтуудын Хил хамгаалах алба, Гаалийн хяналт шалгалт, Хил гүний хяналт шалгалтын холбогдох албадын нийт 150 орчим хүн хамрагдлаа.
"Амьтан, ургамал тэдгээрийн эд зүйлийн хууль бус худалдаалалтыг зогсооход хууль хяналтын байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлэх" энэхүү хөдөлгөөнт сургалтын багт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, CITES-ийн Монгол талын удирдан зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, холбогдох албаны хүмүүс багтсан нь сургалтыг өндөр үр дүнд хүргэсэн юм.
Эдгээр олон байгууллагын мэргэжилтнүүдийн гайхамшигтай хамтын ажиллагаа нь эвтэй бол хүчтэй гэдгийг харуулах бодит жишээ болж чадсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийн та сургалтын багийн ажлын тайлангаас үзнэ үү!

2008.04.03. Монгол улсын хэмжээн дэх Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийг газар зүйн мэдээллийн системд нэгтгэлээ
Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийг нэгтгэж газарзүйн мэдээллийн системд оруулах ажлыг 2007 оны 5-р сараас эхлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Харилцаа Геодези Зурагзүйн Газар хамтран зохион байгуулсан билээ.
Сүүлийн жилүүдэд нутгийн удирдлага, ард иргэд газар нутгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй талбайгаас ангид байлгах зорилгоор газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад олноор хамруулах болжээ. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд байлгах энэхүү үндсэн зорилго, үндэслэл алдагдахад хүрээд байгааг та бүхэн бидний ажлын тайлангаас тодорхой харж болох юм.
2008.03.28. Ховд хотноо Буянт голын ус ашиглагчдын зөвлөгөөн боллоо
Энэхүү зөвлөгөөн нь өдөр ирэх тусам хомстож байгаа усны нөөцийг зүй зохистой хэрэглэх тогтвортой механизмыг бий болгоход чухал ач холбогдолтой, цагаа олсон ажил боллоо хэмээн оролцогчид дүгнэж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC) хамтран 3-р сарын 11, 12-нд зохион байгуулсан тус зөвлөгөөнд орон нутгийн холбогдох байгууллагууд болон Усны хэрэг эрхлэх газраас чамгүй ач холбогдол өгөн оролцлоо.
Зөвлөгөөнөөс тал бүрийн байгууллагуудад зориулсан зөвлөмж гаргасан нь ямарваа ус ашиглагчдын зөвлөл, холбоо, эсвэл нөхөрлөл мэтийн байгууллыг байгуулахад маш дөхөмтэй ажил болсон байна.

2007.11.15-26. Монгол дахь байгаль хамгааллын салбарт хүчин зүтгэдэг байгууллагууд ТХГН-ын төлөө хуран чууллаа
БТЗ-ийн Конвенцийн оролцогч талуудын хуралдаан хоёр жил тутам болдог бөгөөд 2004 оны ээлжит хуралдаанаараа “Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөр” (ТХГН-ийн хөтөлбөр)-ийг баталсан юм.Тус хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг дэмжигч талуудын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2007 оны 11-р сарын 15-16-нд болж өнгөрлөө... дэлгэрэнгүй
2008 оны 12-р сарын 5 хүртэл
1. Төслийн зохицуулагч
2. Байгалийн нөөцийн менежментийн мэргэжилтэн
3. Нутгийн иргэдийн хөгжил, ядуурлыг бууруулах мэргэжилтэн
2008.11.10
"Онон голын сав газар дахь байгаль орчин, тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна
АЖЛЫН УДИРДАМЖ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамгааллаа голлон чиглүүлдэг амьтад
Interested national experts are invited to send his or her CVs and brief expression of interest letter by 6pm 24 October 2008 to WWF Mongolia at info@wwf.mn.
Terms of Reference for Consultant
CV format consultant
2008.04.05
GAP анализ буюу цоорхойн дүн шинжилгээ хийх ажлын эхний шатны тайлан гарлаа
Энэ ажил Монгол оронд байгаль хамгааллыг "мөрөөдлийн" түвшинд хийх боломжийг нээх чухал алхам байж болох юм. Ямартай ч та бүхэн Монголд анх удаа цогцоор нь хийж байгаа энэ ажилд өөрсдийн санал бодлоо харамгүй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

© WWF-MN

